GenAsia Challenge 2025
For Players from
🇯🇵🇹🇼🇹🇭🇲🇳🇮🇳
Бүртгүүлэх →
10 дугаар сарын 31

Уралдааны мэдээлэл

Tournament Info

GenAsia Challenge нь мэдээлэл нягтлах ур чадвараа сорих ахлах сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнуудад зориулсан тэмцээн юм. Оролцогчид багуудад хуваагдан хуурамч мэдээллийг илрүүлж, үнэнийг олж тогтоох хэд хэдэн сорилтыг даван туулах болно. Бидний зорилго бол хуурамч мэдээллийг таних, мэдээллийг нягт нямбай шалгах чадварыг дээшлүүлэх уралдааныг жил болгон зохион байгуулж хуурамч мэдээлэлтэй тэмцэх, бууруулах чадвартай залуучуудыг бэлтгэх явдал юм.

Баримт шалгалт

Худал хуурмагийг илрүүлэн үнэнийг олоорой

Сошиал медиа дахь цуу яриа, шуурхай, ноцтой мэдээлэл, найзуудын стори гээд олон зүйл хөрвөж, дэгдэж байдаг. Гэхдээ тэдгээр нь хэр үнэн бодитой вэ?
“Алдартай тамирчин гэнэт алга болсон уу?” “Энэ аргыг ашиглавал хичээлийн дүн чинь дээшээ пуужиндаад алга болно!”

Та эдгээр мэдээлэл, дүгнэлтийг хэрхэн баталгаажуулах вэ?Түлхүүр үгээр хайх уу?Эх сурвалжийг нь мөшгөх үү?

Баримт шалгалт бол мэдээллийн далай дунд үнэнийг илрүүлэх чадвар юм.Хиймэл оюун ухаан болон интернэтийг ашиглан хуурамч контент бүтээн хормын дотор түгж буй үед үнэн зөв мэдээллийг ялгаж таних чадвар нь хэрэгцээтэй байгаад зогсохгүй өнөөгийн нийгмийн амьдралд нэн шаардлагатай чадвар юм.
Энэ зураг Асакусад авсан энгийн нэгэн зураг шиг харагдаж байна.
Гэхдээ ойртуулж хараад нэг зүйл биш байгааг анзаараарай.
Энэ зураг нь хувирган өөрчилсөн “хуурамч зураг” юм.
Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу? Тэгвэл баруун доод хэсэгт дараарай.
Үнэн хариулт нь… энэ нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зураг юм.

1. Токио тауэр руу илүү ойртуулаад харвал зарим хэсэг нь гажсан байна
2. Асакусад авсан зургуудыг онлайнаар хайж үзвэл яг ижил өнцгөөс авсан олон зураг байгааг харж болно.
GenAsia Challenge нь залуучуудыг цахим орчинд хэр хурдан, үнэн зөвөөр мэдээллийг нягталж, баталгаажуулж чадахаа харуулах зорилготой гурван үе шаттай тэмцээн юм.

Багууд хуурамч мэдээллийг олж тогтоох, үнэнийг тогтоох зорилготой даалгаврыг биелүүлэхээр хамтран ажиллана.

Дэлхийн аварга шалгаруулах уралдааны эцсийн шатанд Япон, Тайвань, Тайланд, Монгол, Энэтхэг гэсэн таван улсаас шалгарсан шилдэг багууд дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.

Шагнал

Үндэсний уралдаанаас шалгарсан багууд олон улсын уралдаанд 2000$ шагналын сангийн төлөө өрсөлдөнө!

Нэгдүгээр байр: 1000$ болон GenAsia Challenge зохион байгуулагчдын сертификат

Хоёрдугаар байр: 600$ болон GenAsia Challenge зохион байгуулагчдын сертификат

Гуравдугаар байр: 400$ болон GenAsia Challenge зохион байгуулагчдын сертификат

*Шагналын хэмжээ валютын ханш болон шилжүүлгийн хураамжаас хамаарч өөр байх боломжтойг анхаарна уу.
Бүртгүүлэх →
Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 10 дугаар сарын 31

Уралдааны хуваарь

Schedule
Сургалт (Танилцуулга): 2025 оны 11 дүгээр сарын 11, 13, 14, 11:00 – 12:30 (Мягмар, Пүрэв, Баасан) | Онлайн
Монголын баримт шалгах төвийн баримт шалгагчид уралдааны зохион байгуулалтыг танилцуулан оролцогчдод баримт шалгах ур чадварын сургалт орно. Энэ үеэр оролцогчид зургийг нягтлах, байршил тогтоох, хиймэл оюун ухааны контентыг таних, шалгах зэрэг баримт шалгалтын үндсэн ур чадваруудад суралцах болно.
Сургалт (Танилцуулга)
2025 оны 11 дүгээр сарын 22 (Бямба)15:00-16:30 | ОнлайнБүртгүүлсэн багууд үндэсний шилдэг багуудыг шалгаруулах уралдаанд оролцож баримт шалгах, онлайн эрэн сурвалжилгын чадвараараа өрсөлдөнө
Шилдэг 3-5 баг олон улсын уралдаанд шалгарна.
Үндэсний уралдаан
2025 оны 12 дугаар сарын 13 (Бямба)15:00-16:30 | Онлайн
Үндэсний шилдэг багууд мэдээллийг нягтлах ур чадвараараа өрсөлдөж ямар баг олон улсын шилдэг багийн цолыг хүртэхийг харах болно.
Олон улсын уралдаан

Уралдааны дүрэм

OFFICIAL RULES

Уралдааны хуваарь

  • Бүртгэл: 2025 оны 9 дүгээр сарын 23-наас (Мягмар) 10 дугаар сарын 31 (Баасан)
  • Сургалт: 2025 оны 11 дүгээр сарын 11, 13, 14, 11:00 – 12:30 (Мягмар, Пүрэв, Баасан)
  • Бие халаалт: 2025 оны 11 дүгээр сарын 17-19 (Даваа, Мягмар, Лхагва)
  • Үндэсний шилдэг баг шалгаруулах уралдаан: 2025 оны 11 дүгээр сарын 22, 15:00 – 16:30 (Бямба)
  • Олон улсын уралдаан: 2025 оны 12 дугаар сарын 13, 15:00 – 16:00 (Бямба)

*Дээрх хуваарь өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу.

Уралдааны шалгуур

  • 16-24 насных байх (2001-2009 оны хооронд төрсөн байх)
  • Google эсвэл Microsoft хаягтай байх

Уралдааны зохион байгуулалт

  • Баг тус бүр 2-3 гишүүнтэй байна
  • Уралдааны бүх үе шат (сургалт, бие халаалт, үндэсний уралдаан, олон улсын уралдаан) онлайн хэлбэрээр (Zoom, AhaSlides, Kahoot!, Microsoft Forms) зохион байгуулагдана
  • Уралдааны ялагчид зөв хариултыг хамгийн хурдан сонгосноор тодорно

Бүртгэл

  • Та энэхүү мэдээлэл дэх бүртгүүлэх линкээр бидэнд мэдээллээ илгээх бөгөөд багийг төлөөлөх гишүүн эсвэл ахлагч бүртгэлийн формыг бөглөнө. Нэг багаас дахин бүртгүүлэхгүй байхыг анхаарна уу.
  • Бүртгэлийн формыг бөглөснөөр таны бүртгэл баталгаажих ба биет эсвэл имэйлээр бүртгэлийн мэдээлэл хүлээж авахгүй.

Уралдааны мэдээлэл

  • Уралдааны хуваарь, зохион байгуулалт, явцын мэдээллийг бүртгүүлсэн имэйлээр багуудад илгээнэ
  • Уралдааны үндсэн үе шатууд онлайнаар зохион байгуулагдах ба Zoom, AhaSlides, Kahoot! платформыг ашиглана

Оролцоо ба санамж

  • Уралдаанд оролцогчид уралдааны дүрмийг зөрчих, хуурах, бусдыг дээрэлхэх нь хориотой бөгөөд эдгээр нь уралдаанаас хасагдах шалтгаан болно
  • Уралдааны зохион байгуулагчид оролцогчдоос иргэний үнэмлэх зэрэг хувийн мэдээллийг баталгаажуулах баримт бичгийн мэдээллийг шаардах эрхтэй байна
  • Тэмцээний зохион байгуулагчид (Монгол – Монголын баримт шалгах төв, Тайван – Taiwan Fact-Check Center, Япон – Classroom Adventure, Japan Fact-check Center, Тайланд – Cofact, Энэтхэг – DataLeads) уралдааны үеэрх (сургалт, бие халаалт, үндэсний тэмцээн, олон улсын тэмцээн) зураг, дүрс бичлэгийг ашиглах эрхтэй байна
  • Уралдаанд зөөврийн эсвэл суурин компьютер, тогтвортой интернэттэй оролцохыг зөвлөж байна

MANAGEMENT

Management
Монголын баримт шалгах төв (MFCC)
Монголын баримт шалгах төв нь 2020 онд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн дэргэд хуурамч мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Монгол улс нь сошиал медиа хэрэглээгээр өндөр орнуудын нэг бөгөөд хуурамч мэдээлэл нь өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй юм.
Манай төв бие даасан, хөндлөнгийн баримт шалгалт, онлайн эрэн сурвалжлага, кампанит ажил, хамтын ажиллагаа, судалгаагаар дамжуулан хуурамч мэдээллийг бууруулах, мэдээллийн орчныг таних, бие даан мэдээллийг нягтлах чадварыг хөгжүүлэхийг зорьж байна.
Japan Fact-check Center
A non-profit organization established by the Safer Internet Association in October 2022 to combat online misinformation and disinformation. To prevent social disruption caused by unverified information spreading on social media, experts and fact-checkers conduct verification and publish their findings and processes on their website. The organization provides comprehensive countermeasures including fact-check article publication, media literacy education, and research on mis/disinformation. Adopting internationally recognized guidelines and a five-level rating system, they ensure transparent information delivery. Prioritizing independence and neutrality, they aim to build a healthy information environment while respecting individuals' freedom of expression.

Түгээмэл асуулт

Frequently Asked Questions
1. Ганцаараа оролцож болох уу?
2. Уралдаанд оролцоход заавал баримт шалгах туршлагатай байх ёстой юу?
3. Оролцогчдод сертификат өгөх үү?
4. Бүртгэлийн формоо буруу эсвэл дутуу бөглөвөл яах вэ?
5. Олон улсын уралдаан хэрхэн зохион байгуулагдах вэ?